2007-10-15
шүлэг-9
 

  Уур

Зүрх удаан уйллаа

Зүүлтийг тасартал уйллаа

Халаасны цоорхойгоор хашгиртал уйллаа

Ханцуйг задартал уйллаа

Ганцхан удаагийн огцом эргэлт

Галзуугийн дээд галзуурлыг надад өглөө

Өглөө босоход ч

Өдөр алхахад ч

Өөрт таараагүй

Өрөөлийн томдсон хувцас мэт

Дааж давшгүй үйлийн үр

Даанч надаас үл зууран алхалдана.

 Гишгэх газрыг минь тэр

Гэлдрүүлэн ядхаар сонгож ээ.

 

...
2007-10-15
шүлэг-8
 

Толиноос тусах дүр

Тонгойн  харлаа

Хэн гээч вэ

Хэцүүхэн таавар өмнө минь туслаа

Дэндүү их тэр гэмгүй нүд

Дээр нь бас учиргүй уруул

Харандаагаар урласан нүдний будаг

Хачин нь тэд цөм

Хаана ч алга

Ганцхан өр зүрхний

Утгаас утгагүй

Утгатай болгох гэж ядсан цөхрөл

Уйлах гэж ядсан нүд

Бархирах гэж ядсан хоолой

Балай нь энэ бүхэн би байлаа.

...