2009-04-14
Ошо гэгээрсэн их мастер

Энэтхэгийн гэгээрсэн их мастер Ошо гэхээр дэлхий даяар андахгүй. Багван Шри Ражниш нэрээр нэгэнтээ 600 гаруй ном 30 гаруй хэл дээр хэвлэгджээ. Энэ бол 25 жилийн турш Ошо шавь нартайгаа ярилцсан бичлэг юм. Түүний шавь нар, саньясин нар анх багшаа Ошо гэж өргөмжлөхдөө “О” хэмжээлшгүй талархал, “ШО” хандлага эрмэлзлээ өргөжүүлэх бас Ошо-Далай гэсэн утга хэмээн тайлбарладаг. Ошо 1953 оны 3-21-нд 21 насандаа гэгээрчээ. Яг л тэсрэлт болж, тэр шөнөн өөд болсноо, өмнөх амьдралаа тас мартсан өөр нэгэн бодгал дахин төрсөн гэдэг.

 -Би өмнөх амьдралаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, үүх түүхээ умартсан гэснээр Ражниш Чандра Мохан өөд болж Ошогийн намтар үүгээр таслагддаг. Төгссөн шигээ дахин сэргэж, гаднаас харахад Жабалпурын дээд сургуулийн философийн ангийн оюутан байвч дотоод ертөнц нь гэгээрсэн, цоо шинэчлэгдэж, амиа бодогч ертөнцийн хүмүүний занг огоот гээсэн нэгэн байв. 1957 оны САУ гарын их сургуулийг алтан медальтай, философийн ухааны магистар зэрэгтэй төгсөв. Хоёр жилийн дараа их сургуульдаа багшилж оюутнууд түүний хошигнол, үнэнийг эрэлхийлсэн шулуун зан чин сэтгэлд нь татагддаг байлаа. Есөн жил сурч, багшлахдаа Энэтхэгийг хэрэн хэсч, ихэнхдээ хагас сараар алга болно. Цуцашгүй уран мэтгэгч тэрбээр гэгээрсэн оюуны галаараа зуун мянган сонгогчдын дунд ч шашны үхширмэл номлолыг сөрөн үнэнийг нээх итгэл үнэмшлээ ухуулсаар иржээ.

  Бомбейд 1968 онд шилжин суурьшихад оюуны үнэний мөрийг хөөгч, Өрнөдийн анхны дагалдагч нар цувах болов. Тэдний ихэнх эмч нар, энэрэнгүй үзэл, хүмүүнлэгийн нийгэмлэгийн идэвхтнүүд оюуны эрэлд гарч шинэ дээд түвшинд хүрэхийг эрмэлзэгчид байлаа. Ошогийн үздгээр тэрхүү дараачийн шинэ шат нь бясалгал юм.Ошо багадаа гүүрийн өндрөөс тээр дор ногоорох голын усанд үсрэн орж, хавцлын дундуур хадан хана хаяалах нарийн жимээр айдсыг сөрөн гарахдаа ухаан санаа нь зогсон тасалдаж зүйрлэшгүй гялс хийх эгшинг мэдэрч байсан нь хожмын их гэгээрэлд хөтөлжээ. Тэр үед л эргэн тойрноо ер бусын тодорхой санаж, ухаан холдож буйг бүхүй л мэдрэхүйгээрээ сэхээрч байлаа. Энэхүү догдлол хэдэнтээ болоод өнгөрсөн мөчүүд Ошог бясалгал, тэр дундаа хамгийн хялбар аргаар хүрэх эрэл хайгуулд дуудсан юм. Эртнээс эхлэлтэй бүхүй л бяслагалын арга техникийг туршин, цаашлах тусам орчин үеийн хүнд тохирохуйц тийм шинэ, хувьсгал гэмээр онцгой техникийг өөрөө боловсруулсан байна. Түүнийг нь динамик эрч хүчит бясалгал гэж нэрлэжээ. Энэхүү бясалгал, хөгжим, хөдөлгөөнд суурилсан байна.

   Энэтхэг-Миний хайр

 

Дорно дахин зүрх сэтгэлээ чагнаж ирсээн. Тэгээд ч шинжлэх ухааны асмар их өв хуримтлуулсан юм. Харин Өрнийхөн ухаанаа барьдаг. Дорно дахин номхон, дуулгавартай явахыг сургадаг. Хүлцэнгүй тэд шинжлэх ухаанд шамдсангүй. Амьд амьтныг егүүтгэхээс зайлсхийдэг Дорно шинжлэх ухааны гадна үлдэв.Өрнөд хичнээн мэрийгээд ч бясалгалыг таньж, хэрэгжүүлж дийлсэнгүй. Залбирч, үгээ давтсаар байна. Ухаан орохгүй бол залбирал чимээгүй болно. Үггүйгээр та залбирахгүй. Сэтгэл байвал залбирна.

   Өрнөдөд оюуны шинжлэх ухааныг, бясалгалыг үндэслэж чадсангүй. Тэд бясалгалыг төвлөрөл эсхүл гүн бодолд урвуулж байна. Аль нь ч бясалгал биш агаад тэд утгыг гээгдүүлжээ.

   Ухаан төвлөрөхөд сэтгэхүйн бүх үйл явц сэтгэлгээнд хувирна. Энэ бол зүрх сэтгэл биш.

   Бясалгал бол төвлөрөл, гүн бодол аль нь ч бус. Ухааны үйл явц бус. Ухаан оролцохгүй. Ухааныг оролцуулахгүйгээр ертөнцтэй шүргэлцэхийг бясалгал гэнэ. Яг тэр л эгшинд та болон амьдрал, та болон бурханлагийн хооронд саад хаалт үгүй болно. Иймээс зүрх саадыг хадгалдаггүй үнэлж мэддэггүй юм. Юмс үзэгдлийг үнэлснээрээ ухаан саад, хаалт хил хязгаар тусгаарласан дээс гортиг үүсгэдэг. Хайр сэтгэл хүрч ирэхэд бүхүй л хаалт төгсгөл үзэхгүй, эхлэлийг ч олж харахгүй хаашаа ч харсан та бүхүй л оршихуйтай нэгдмэл гэдгээ мэдэрнэ.

  Мастер багш шавийн харилцаа зүрх сэтгэлээ ойлгосноор үүсдэг.

  Дорно дахин нууцлаг, тоймгүй олон түлхүүртэй. Ганцхан түлхүүр эзэмшвэл мянган шилтгээний хаалгыг онгойлгоно. Мастер багш шавийн харилцаа ийм түлхүүрийн увдистай билээ.

 

                   Ухамсарын алтан оргил

 Энэтхэг орон зуун зуунаар дотоод ертөнцөд аялах билэг тэмдэг болж байв. Та бидний мэдэх Энэтхэгт дэлхийн булан бүрээс хүмүүс мянга мянгаараа ердөө л өөрийгөө нээх, таних гэж ирдэг. Тэнд агаар ус нь, тэнд л байгаа бүхэн нь, нүдэнд үл үзэгдэх увдислаг чанараараа хүмүүнийг өөрчилж, ертөнцийг шоо шинээр харахад  хүргэдэг юм.

   Хорвоод мундахгүй их аяласны эцэст би энэ чанараа олж харсан. Дорнын цэцэн ухаан мянга мянган жилээр оюуны ертөнцөд аялахдаа үргэлжид л сэтгэлийг шимтэн эрэлхийлж байсны үр дүн агаар усандаа чшингэснийх буй за. Дорнодод та бясалгаваас ой мод, газар шороо, агаар нь танд тусалж байгаа мэт санагдана. Тэгвэл америкад та орь ганцаар бясалгаваас танд ямар ч тусламж хөндлөнгөөс ирэхгүй.

 

   Дорнын анхилам үнэр

 

Энэтхэг бол эмэгтэй хүний төрхт орон. Үргэлжид л ийм байсан. Энэтхэгийн бүхүй л сэтгэл зүй эмэгтэй хүнийх. Герман, Америк оронтой зүйрлэвэл эсрэг байр эзэлнэ. Тэд бол эрэгтэй чанарт орон. Энэтхэгийн сэтгэл нь эмэгтэй. Тиймээс хэзээ ч энэтхэг түрэмгийлэл хүчирхийллийн замд хөлөөтавьж байсангүй. Дэлхийн аль орон энэтхэг шиг хүлцэнгүй явж ирсэнгүй.Энэ л энэтхэгийн зовлон зүдгүүрийн шаналал болж ирсэн гэлтэй. Дэлхий тэр чигээрээ л эрэгтэй хүний эрэмгий, хатуу түрэмгий араншинтай. Энэтхэгийн сүүлийн 3000 жилийн түүхийг сөхөхөд зовлон зүдгүүр барцад нүүрлэсэн нь олон. Гэвч энэхүү хувь заяа нь ашдын билэг болж, өнөөг хүртэл түрэмгийлсээр ирсэн эр чанарт улс орон өөрсдийгөө задрал бутралд хүргэх тавилангаа угаж байна. Түүхийн хүрдийг өөр зүг эргүүлж, эр хүний түрэмгий чанар давамгайлсан иргэншлийн хөгжлийг зогсоох ганцхан зөв зам дэлхийн хувь заяанд шинэ ирэн үеийг авчирна. Ингэж иргэншлийн түүхэнд эмэгтэй чанар давамгайлсан үе эхлэх магадлалтай юм.

 

   Энэтхэг байгаль дэлхийг ноёрхох бусдын газар нутагт өнгөлзөхийг санаархаж байсангүй. Аливаад шурган эзэмших хорт санаа Энэтхэг хүний ухаан санаанд гүн нэвтэрдэггүй. Энэтхэгийн хөрс тийм санаа бодлыг дэмждэггүй юм.

 

           Аниргүйн дуун, чулуунд сийлсэ судар

Таж Махалыг бүтээсэн хүмүүс Суфийн нууц номлолыг эзэмшсэн бясалгагчид юм. Тэд Таж Махалыг бүтээхдээ тэргэл сартай шөнийн 21 цагт хорвоогийн хамгийн гоёмсог уран барилгын гайхамшгийг сарны сүүн цагаан гэрэл дунд тодрон байгааг толидож гүн аниргүйд автан нууцлагт умбан туурвижээ. Таж Махал та хоёр тайлагдашгүй шинжмээр уягджээ. Гүржиев Таж Махалыг обьектив урлаг гэдэг. Энэ нь урлаачид харсан, үзсэн хэн хүн оюуны түвшингээр өсч, бадрахыг тооцож сэтгэл зүрхээ зүрхээ өгч бүтээсэн гэсэн үг. Таж Махал нь туурвигч бодгалийн хуримтлуулсан асар их туршлага, өв сан агаад хойч үедээ очтон цахилах гайхамшигт эгшинг бэлэглэх аугаа санааны илэрхийлэл мөн.

      Энэтхэгт оюун санаа, бодит ертөнцийн аугааг бишрүүлэх бүтээл дэндүү их. Яагаад тэр бүгд зөвхөн анхдагчийн хэлбэрээр Энэтхэгт байна вэ? Ертөнцийн бас нэгэн оньсого, тайлагдашгүй нууц. Энэтхэг орон 10 мянган жилийнтурш бясалгаж ирсэн түүхтэй. Ажанта, Элорын агуйнууд уул дамнан сүвлэж үргэлжлэхдээ гуч гучин тав хүртэл тоологдож тус бүр давтагдашгүй өвөрмөц үзэсгэлэнтэй төдийгүй өөр өөрийн содон үнэр, төрхтэй. Ажантын агуйнууд бясалгалын буддын танхимууд буй. Тэнд байрлуулсан цуурайт чулууг харанга дэлдэх лүгээ цохиход цууриан давтамж маш нарийн, маш цэвэр. Тийм гоёмсог хөгийг ердийн чулуу эс гаргах билээ.

  “АУМ” дуулахад сүмийн оройн гонхонд хүрч эргэж ирэхдээ аялгууны гайхамшигт цэвэр тойрог үүсгэдэг. Дуу авиа түгээх сүмийн оройн математик, физик тооцоо маш нарийн бүтэцтэй байжээ. Дуу авианы эргэж түгэх тойрогт цуурайн баясгаланг үгээр илэрхийлэхийн аргагүй. “АУМ” –ыг задгай газар хөгжөөх юм бол хаа ч ийм гайхамшигт аялгуут цуурай үүсэхгүй.

   Тэргэл сарнаар сарны байрлал тэнгэрийг голлоход Таж Махал хүмүүний урласан аугаа гайхамшигт бясалгах ертөнц болон ургана. Та юу ч бодолгүй, ямар их хувь төөрөгтэйгээ мэдэрч суух агаад харах цараагаар бодол санаа тань замхран алдарна. Үзэсгэлэн гоогийн өмнө сөхөрч, тийм дээд өндөрт хүршгүйгээр сөгдөнө.

   Энэтхэгт мянга мянган хөшөө, дурсгал,хэдэн саяар тооцогдох сүмийн доторх тоолшгүй олон эрэгтэй, эмэгтэй хүний болон бусад баримал, чулуун цогц тааралдах агаад бүгд л бясалгалд зориулагдсан байдаг. Буддын  дүр түүний бие махбод хэм хэмжээ, байрласан төрх, дотоод сэтгэлийн амгалан, хагас аньсан аньсага энэ бүхүйг харах тусам тайвшран, аниргүйд живнэ. Дорнодод хөшөө дурсгал босгохдоо өөрсдийгөө зорьдоггүй. Тэдгээр дурсгал хожим хойт үеийнхэнд хүрч очих оюуны түлхүүр болдог юм. Ном судар үрэгдэж, хэл өөрчлөгдөж, үгийн утга алдагддаг. Сургаалыг буруу зөрүү тайлбарлаж , өөр ойлголт зонхилох ч байна. Онол номлолыг шүүж, дүгнэж замхруулна.

Харин нандин өвөө дамжуулах хэл үгнээс илүү найдвартай арга ухаан сийлсэн нь чулуунд мөнхөлсөн нууц юм. Мянга мянган сүм, дуганг сүндэрлүүлэхэд зураач, барималч, барилгачин, уран барилгачин, цутгуурч, чулуучин, ваар урлаач, уран дархан өч төчнөөн мэргэжлийн сая сая хүмүүн оролцож цаг хугацаа хэдэн зууныг элээсэн билээ.

   Ажантад буддынханы байгуулж цогцлуулсан хэлхээст агуйнууд уул цоолон дамнасаар олон км үргэжилсэн. Агуйн доторх урлагийн бүтээлийг үгэр илэрхийллэхийн аргагүй эрхэмсэг.Буддын  бүхүй л амьдралыг чулуунд шингээжээ. Эхний агуйд бурхан багш мэндэлсэн байна. Агуйнаас агуйд орох зуур буддагийн амьдрал, үе шат нээгдсээр сүүлчийн агуйд бурхан багш мөнхөд нойрссоноор бүтээжээ.

  Амьдралын сүүлчийн мөчдөө будда шавь нартаа хандаж, -Асуулт асуугаарай, удахгүй би мөнхйин нойрондоо одлоо гэсэн гэдэг.

   Бурхан багшид дэр байсангүй, гараа дэрлэн унтана. Энэ сэрэг дүр асар том, гайхалтай сайхан бүтээгдсэн.

                                                                                                           /үргэлжлэл бий/

                                                              ...Ариусахуй бясалгахуй сониноос


Бичсэн: Ganna | цаг: 16:05 | Ошо гэгээрсэн эх багш
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Нэг охин
Хэдэн жилийн өмнө нэг газар ганцаараа сууж байлаа.
Хажууд хоёр залуу, нэг охин суун, амьдралын талаар ярилцаж байхыг санаандгүй сонслоо.
Охин Ошо багшийн номын талаар ярьж байв.
Хоёр залуу түүнийг тохуурхаж буйг сонсов.
Би охиныг эхлээд өрөвдөв, дараа нь харинь бахархав. Өрөвдсөн учир нь, болоогүй хүмүүст юу ч яриад хэрэггүй, юу ч ойлгохгүй.
Бахархсан учир нь, тэр охин их зоригтой юм гэж...
Бичсэн: BatErdene (зочин) цаг: 14:51, 2011-05-24 | Холбоос | |


Ошо номын багштайгаа биеээр уулзсан бол их сайхан байх байлаа.
Гэхдээ багш бидэнд маш их судлах материал үлдээжээ.
Багшдаа талархаж байна.
Бичсэн: BatErdene (зочин) цаг: 14:15, 2011-05-24 | Холбоос | |


маш гоё юм бясалгал бол ухаан оролцохгүйгээр ертөнцтэй шүргэлцэх гэдэг
Бичсэн: саран (зочин) цаг: 20:44, 2010-05-10 | Холбоос | |


Унших гэтэл урт болохоор нь мэнд мэдээд гарав. Үргэжлүүлээд байгаараа. хэхэ
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 16:43, 2009-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax