2009-04-14
4-н цагаан хорын нэг

Та бүхэнд өдрийн мэнд. ажил мэргэжилдээ амжилт гарган урагшаа тэмүүлж байгаа залуус та бүхэндээ өөрийн санал бодлоо хуваалцаж байгаадаа таатай байна. та бүхний мэдлэгт багахан хувь нэмэр оруулах үүднээс доорхи мэдээллийг хүргэж байна.

1.      Гурил гэж юу вэ?

2.      Гурилан бүтээгдэхүүний хэрэглээ

3.      Ирээдүйн хандлага

4.      Санал бодол. Нэмэлт мэдээлэл

 

Гурил гэж юу вэ?

 Байгалаас бүтээсэн бүтэн хүнсийг цэвэршүүлэн элдэв дамжлаганд оруулан цагаан өнгөтэй ,гашуун амттай биш, ус даадаг нарийн цагаан гурилыг бий болгосон.19-р зууны сүүл үеэс үр тариаг үйлдвэрийн дамжлагаар тээрэмдэн гаргаж эхэлсэн байна. Магадгүй хүн төрөлхтөн өөрийнхөө эрүүл мэндийг муутгах нэгэн бүрдэлийг бий болгосон гэж үзэж болно.  Цэвэршүүлж тунгаасан нүүрс ус-сахароз, 80 орчим хувь нь цардуул хэмээн үзэж болох цагаан гурилыг өдөр бүр байнга хэрэглэснээр бид өөрсдийнхөө амьдралд ямар үр дүнг гаргаж ирсэнээ харж болно.

Бид төмсний тухай их сонссон. Төмсний хальс нь илүүтэйгээр хүний биед сайн гэж. Үүнтэй адил  буудайн бүтээгдэхүүнийг яг тэгэж үзэж болно. Үр тарианы хальс болон үр хөврөлд байгалийн асар их хүч байдаг бөгөөд бидний хивэг хэмээн малын хоол хэмээн ярьж заншсан тэжээл маань харинч бидэнд эрүүл байхад тустай аж. Хивэггүй болсон гурилын найрлаганд байсан 28 амин эрдэсээс 9 нь үлддэг аж.Энэ нь хавдрын эсрэг антиоксант болон селен, цус төлжүүлэгч ванади, титан зэрэг ордог юм байна.Маш ихээр өөрийн эрдэс бодисоор ядуурсан гурил л бидний хэрэгцээнд очдог юм.

 Ямар сайндаа л дэлгүүрт явж байхад Соёолж зохимжит хоолны газраас худалдаанд байнгын гаргадаг бүдүүн ширхэгтэй 2-р гурилаар хийсэн буузыг хараад нэгэн ээж хүү хоёр дуу алдан байхав. Бохир гурил байна гэж. Тэр худалдан авагчийн буруу юу байхав. Гагцхүү мэдээлэл арай хүрээгүйд л байгаа юм. Гэвч өнөө үед ийм хандлага багасаж хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарсан хүмүүс олон болж байгаа нь сайшаалтай. Энэ бол маш их эерэг хандлага бидэнд авчирч байна.

Гурилан бүтээгдэхүүний хэрэглээ

 Харин асуудлыг шийдэх ёстой нэг асуудал бол өнөөгийн энэ хэт их хэрэглээ болсон гурилан бүтээгдэхүүн юм. Мэдээж энэ бүтээгдэхүүний эрэлт л байгаа болохоор маш ихээр үйлдвэрлэж байна. Гагхүү  одоо л та бид өөрийн эрүүл мэнд , гоо сайхандаа анхаарах цаг иржээ. Цагаан гурилаар хийсэн талх, кекс , хэрчсэн гурил гэх мэт хүний биед хэрэгцээгүй шахам болсон эдийг  өөрийнхөө цаг наргүй ажиллан байгаа бие, эрхтэндээ өгч байна.Үүний улмаас л  гэдэсний салст бүрхэвчийн шингэнийг татаж, бие махбодийг хуурайшуулан,үрэвсэж,өтгөн хатахад хүргэж, нойр булчирхайн үйл ажиллагааг хямраадаг юм. Мэдээж хэт их таргалалт ч үүнтэй холбоотой.  Гэдэсний маань гүрвэлзэх хөдөлгөөнд ямар их хэрэгтэй  хивэг болон түүнд агуулагдах амин дэмээ гурилан бүтээгдэхүүнээсээ авч чадахгүй болж байна.

Ирээдүйн хандлага

 Хүмүүс дэлхий орчноо хайрлах ёстойгоо ойлгон байгалаас илүү агуу бүтээгч үгүй болохыг баталж байна. Үүнтэй нэгэн адил хүн өөрийн биендээ илүү органик байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх ёстойгоо ч ойлгож эхэлж ээ. Соёолж зохимжит хоолны газраар байнга үйлчлүүлдэг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөж байна.  Үүнтэй адилаар өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч үздэг хүмүүсийн үр дүнг бас эргэн хянасан судалгаанаас харахад. 2007 онд 300 хүнээс авсан судалгаанаас үзэхэд тэдний 68% нь эрүүл зохимжит хооллолтод шилжсэн гэсэн хариултыг өгсөн байна. Тэгэхлээр энэ бол бодит үзүүлэлт хэнд ч ийм боломж бүрэн нээгдэж байгаа юм.

Санал бодол. Нэмэлт мэдээлэл

1.      та өөрийнхөө эрдэнэт биенд үр шимтэй чанартай бүтээгдэхүүн өгч чадаж байна уу?

2.      Таний хэрэгцээнд хоол хүнсэндээ та Хөх тариа, бүдүүн ширхэгтэй дээд гурил, арвай, эрдэнэ шиш, Сагадын гурилаар хийсэн хэрчсэн гурилыг өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэх боломжтой юу?

3.      Хэрвээ тийм бол та бүхэн юуг нь илүү эрхэмлэх вэ?

4.      Энэ асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулна уу.

 

Ашигласан материал

Хоол ба сэтгэл. Бизьяагийн Гэрэлмаа. 2008 он. Улаанбаатар.


Бичсэн: Ganna | цаг: 16:00 | Эрүүл байх түмэн жаргалан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


энэ мэдээлэл чин хэрэгтэй мэдээлэл байлаа. би энэ чиглэлээр төсөл бичиж эхэлж байгаа юм л даа. надад өөр илүү их мэдээлэл өгч туслаач баярлалаа баярлах гоё шүү
Бичсэн: oyuna (зочин) цаг: 14:51, 2010-02-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax