2008-01-23
шүлэг-17
 

Хэн нэгэн намайг орхиод явчих юм.

Хэн нэгэн намайг гэсээр ирэх юм.

Хэзээ ч харин ахин уулзахгүй цэгээ санагалзах юм

Хэрхэн харин гомдол нуугдахыг үл мэдэн алхах юм.

  Хэний ч танихгүй нэгэн охин алхах юм

  Хэдийнээ түүний явах зам нь танил болох авч

  Хайрлах сэтгэлийн зам нь харанхуй гэрлийг гийгүүлэх юм.

  Зуун жил би тэр замаар алхалдана.

 Зуун өдөр чи намайг нэхэн тэр л замаар бэдрэнэ

 Зөөлөн салхи хацар үлээхийг би мэдрэхсэн

Зөнгөөрөө хашаа ч билээ дур мэдэн алхахсан.

Зуун жил би тэр л замаар бэдрэнэ

Зуун өдөр биш зургаан цаг чиний хажууд

Золгож ирэх нарнаас өмнө

Зориуд эвхсэн хувцасаа нуугдахаас өмнө

Зуун өдрийн өмнө

Зуун жил алхах хайрын зам нээгдэхээс өмнө

Зургаан цаг байсан амьсгалах агаар

Аниргүйхэн гэмийн өмнө

Би  унтлаа.

Бичсэн: Ganna | цаг: 13:18 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax