2007-09-10
Шүлэг-2
********************************************* 

Гутал руугаа хардаа жаахан хөвгүүн минь.

Гуниж байна уу чам шиг тэр.

Үгүйдээ ядаж түүнийгээ арчлаад өмсөөрөй.

Өршөөл ирэх мэт тэр чамруу инээмсэглэн харнаа.

Уйлж байгаа бол уу чиний гутал.

Уяр ч байгаа болуу чиний хөл.

Үгүйдээ ядаж өмнө нь сөгдөөд ганц удаа ч уучлал гуйгаарай.

Үсэр ч дэхцэн тэр чамтай бүжнэ.

Харж байснуу бяцхан хөвгүүн минь

Ханцуй чинь найзуудаас чинь ичдэгийг

Үгүйдээ ядаж түүнийгээ илбээрэй

Үлгэр мэт тэр чамайг энхрийлэх болно.

...
2007-09-10
Шүлэг-1
 

   ***********************************************

   Бууж мордох энэ хорвоод

   Буцах хаяггүй нэгэн захиаг дор сийрүүлье

   Хайраа хаях зүрхтэй хэн нэгэнд илгээе

   Харин ухаарал хайрласан амьдралд бас явуулья

   Бодол болон өрөөнд суухдаа

   Босон алхаад өчигдөрийг мартахдаа ч

   Энэ л мөрийг дуулан явахдаа

   Эцэстээ бид хаана үл хүрхээ мэдэн гэлдрэхдээ ч

   Өнгөрсөн амьдрал,галзуурсан тачаал

   Өөр болж замхран жаахан охин болохдоо ч

   Буцааж болдоггүй нэгэн мөртийг аялан гэлдрэнэ

   Хором мөр хүртэл

   Хорвоогийн жам мэт санагдах авч

   Өнгөрсөн амьдралдаа ч

   Өнөөх л...