2007-09-10
Шүлэг-1
 

   ***********************************************

   Бууж мордох энэ хорвоод

   Буцах хаяггүй нэгэн захиаг дор сийрүүлье

   Хайраа хаях зүрхтэй хэн нэгэнд илгээе

   Харин ухаарал хайрласан амьдралд бас явуулья

   Бодол болон өрөөнд суухдаа

   Босон алхаад өчигдөрийг мартахдаа ч

   Энэ л мөрийг дуулан явахдаа

   Эцэстээ бид хаана үл хүрхээ мэдэн гэлдрэхдээ ч

   Өнгөрсөн амьдрал,галзуурсан тачаал

   Өөр болж замхран жаахан охин болохдоо ч

   Буцааж болдоггүй нэгэн мөртийг аялан гэлдрэнэ

   Хором мөр хүртэл

   Хорвоогийн жам мэт санагдах авч

   Өнгөрсөн амьдралдаа ч

   Өнөөх л гарчигаа сийлэн орхиж дээ

   Ай бяцхан Ганаа минь

   Айлын дайтай том болж байгаа нь юм уу даа

   Атгасан элс цацахтай адил

   Амьд насны одоо цаг чи

   Яасан яасан хурдан өнгөрөх юм бэ дээ

   Ягаахан уруулын цаанаас инээд гаргахдаа  адил

   Алчуур хийсгэх салхины үнэр адил

   Аадарт норох жаахан охин  адил

   Айлын хөвгүүний нууцхан мөрөөдөл адил

   Аавын авчирсан хөөрхөн хүүхэлдэй  адил

   Улаахан хацрын мэнчих ичингүйрэл  адил

   Урдах амьдралын мөрөөдлын харгуй   адил

   Аль аль нь яг одоо

   Ахархан энэ амьдралд хаана ч байна даа

  Адаг үүлдээ хаана цугларахыг

  Хариу үл мэдэгдэх

  Буцах хаяггүй нэгэн захиан доор

  Бууж аялсан нэгэн охин сийрүүлнэм .

 

  

Бичсэн: Ganna | цаг: 19:38 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax