Нам гүмхэн ертөнц минь яг л чамайг санадаг тэр л гүний гүн ертөнцдөө өчигдөрхөн дахин аялалаа.Яагаад надад чамайг хайрлах тэр сэтгэл ингэж хүчтэйгээр бүүр дэндүү хүчтэйгээр миний сэтгэл санааг өөрчлөн орхидогийг үл ойлгох юм.Зүгээр л би зүгээр л амьдарч байхад чиний тухай бодол яг аниргүйхэн тогтуун тэнгисийг давалгаа болгох мэт булиглуулууд дахин алга болох юм. Ахиадл миний шархалсан зүрх минь. Яг л тэр үед зүрх минь уйлаж бүүр дэндүү ихээр шарх минь сэдрэхийг яанаа.Тэгээд л ганцаар энэ ертөнцөд согтуу юм шиг алхангаа эргэн тойрны амьдралаа ойлгож ядан бэдрэхийг бүүр яана гээч.Тэгэн явангаа би өчигдөр моддын тухай бодов.
Тэд найгаад л салхи түүнд хайрын дуу зааж өгөхөд тэд ямар амархан сурдаг юм вэ гэж бодож байснаа саналаа.Тэр дууг нь би хажууд нь суугаад сонсохоор зүгээр бүр зүгээрл даган бүжиглэмээр байсансан.Салхи модыг амархан дуугаа суран сайхан дуулж байгаад нь баярлан өөрөө улам их дэгддэг байхдаа.
Тэгтэл би юу юм болдоо.Заримдаа өөрийгөө алхан яваагаа бүүр дээрээс ажиглан мэдрэх шиг болох юм.Тэр үедээ би энд юу хийж байгаа юм болоо.Би яг л салхи шиг бас мод шиг яагаад байж болохгүй гэж хэмээн өөрөөсөө асуух юм.Тиймээ энэ үед чамайгаа хайрлах сэтгэл минь "Чи амьдрах хэрэгтэй,энэ амьдрал дэндүү сайхан зүгээр л амьдар,инээмсэглэ,хэн нэгэнийг зүгээр л хайрла,зүгээр түүн лүү чин сэтгэлээсээ инээмсэглэ тэгээд л амьдар хэмээн нар,мод,салхи,бас танихгүй хүмүүс бүгд хэлж байх шиг санагдах юм. Зүгээр л хайрлахад буруу нь юу байхав дээ.
бичлэг
