Хотын гудамжаар алхаж явна.
Хэсэг хүмүүс намайг тайзандаа тоглуулахаар болно.
Хэсэгтээ л тэнд тоглож байвч
Хэрэг дээрээ тэд намайг харих гэж явааг минь мэддэг бол уу?
Хэн нэгэн хүмүүс архи уун өөрөөрөө байх жаргалыг эдлэн мансуурна.
Хэн нэгэн залуус дуу авалцан өөрсдийгөө мэдрэн зоригжино.
Хэн нэгэн охины сэтгэлд аниргүйхэн зочин айлчилна.
Хэзээ ч юм тэр нь нам гүмхэн дурсагдна.
бичлэг
