2007-05-20
Эргэцүүлэмж
 

Энэ өдрийн мэндийг хүргэе.Өнөөдөр их халуун өдөр байна шүү.Яагаад ч юм гудамжаар алхаж яваад өөрийн энэ үзэл бодлоо бусадтай хуваалцмаар санагдлаа.

 

    Би одоо 21 настай.Миний хувьд би олон зүйлийг эрэлхийж байнга амьдардаг.Дараа нь тэр миний амьдралыг  тодорхойлдог юм уу даа.Би бодохдоо хүн гэдэг бодь сэтгэл олон зүйл сонирхож тэр нь эргээд утга учир нь болоод л .....

Нэгэн удаа  нэг ламаас бурхан гэхээр бид яагаад л нэг ботид зүйлийг тусгаж аваад түүнийгээ л тахиад байх ёстой юм бэ гэ нэгэн хүн асуухад

Тэр ухаант лам :магадгүй бид бурханг өөрсдийн дотор байгааг мэдээгүй цагт хэн нэгэн нь бидэнд энэ бол бурхан гэж итгүүлж байж зөв мөрлүү нь оруулдаг юмуу гэж тайлбарласан.Эргээд бодохоор бид эрэлхийлж л,бодож,сэтгэл хөдөлж түүгээрээ амьдарлаа тодорхойлоод байгаа юмуу даа.Нэгэн жишээ дурьдахад:Манай нэг найз охин  Христ шашинтай.Тэр хүний тэр л өдөр нь шашинлаг амьдралаар л тодорхойлогдох байх.Тэгээд тэр нь гайхалтай байдаг байхаа. Намайг дандаа л та гэдэг.Нэг талаар энэ бол гайхалтай.Нэг удаа найз маань:би шашингүй бол хэн ч биш гэж хэлсэн юмаа.

Тиймээ бид олон зүйлийг мөрөөдөж түүнийгээ дүрслэн бодож түүгээрээ бусдыг орчин тойроноо хардаг,бас харьцдаг.Магадгүй амьдралд хайр байхгүй,эсвэл хэн нэгэнд итгэхээ байчихаад байгаа бид эргээд өөрийн зүрх сэтгэл,бодолруугаа аялаад үзвэл яасан юм бэ.Тэнд таний,миний анхны сайхан бүхэн,итгэл,бишрэл,хайрын мэдрэмж маань амьсгалсаар байгаа гэдэгт би итгэлтэй байна.Гагцхүү энэ аялалаас айгаад байгаа тэр бодол санаандаа л бид амьдраад байж болох юмаа. Энэ бидний амьдралын утга учир биш шүү дээ.

 

 

“Зүрхэнд хайр,сэтгэлд ухаарал байсан цагт үйлдэл бүхэн тань зөв байх болно”

                                                   Шри Шри Рави Шанкар

Бичсэн: Ganna | цаг: 12:02 | 2007 years written
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Hbhj
Бичсэн: Зочин цаг: 22:34, 2020-10-13 | Холбоос | |


саин уу
би ошо-н номнуудийг унших их дуртай тэр хүний цаг үед амьдарч бсан бол гэж бодогддог чамд амжилт хүсье
Бичсэн: Маша цаг: 23:15, 2007-08-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax