2008-01-23
Мод-1
 

Нэгэн хүн моддын цаанаас сэмээрхэн харах юм

Нэг биш удаа , тэр намайг дандаа хардаг юм

Хажуугаас нь бас хэн нэгэн дэндүү аймаар харна

Хачин нь энэ бүхнийг би л харна , модод

Уйлахдаа тэр надад гомдолдог

Учирлаж ойлгохгүй бол харин намайг айлгадаг

Уйлсаар байгаад тэр зүрхэнд минь хүрдэг

Учраа олохгүй харин би бусдаас айн зүрхээ зогсоодог

  Модод надаа юу хэлэх гэсэн юм бол

  Мөчирөөрөө намайг яагаад дуудаад байгаа юм бол

 Очихоор зүрх маань моддыг дагаад уйлаад байх юм

Огтоос энэ бүхэн миний учрал мөн буйзаа.

 

...
2008-01-23
шүлэг-13
 

Дахиад хэзээ ч үл дурсагдах аз жаргал

Дандаа байхгүй миний л дэргэд

Гуниж дуусдаггүй мөр шүлэг минь

Гуйж дуусдагүй хайрын нэхэл

   Галзуурсан зүүд мэт ааш аяг

   Ганц удаа ч ахин давтагдахгүй

  Миний л дурсамж

  Чиний л инээд