2008-01-23
шүлэг-12
 

Цас дэндүү удаан ордог

Цаашаа гэхээр будран будран миний өмнө ордог

Цаанаа л тэр намайг шохоорхон байдаг

Цадиггүй зангаараа харин хайлан урсдаг

 Мөнгөлөг тэрний нүдэнд гялбаа байхыг хардаг

 Мөдхөндөө тэр нь доор ойчин хайлан урсдаг

 Мөрүүцэж хэн нэгэнрүү гээ хандран инээлддэг

 Мөчөөрхөж харин нарнаас нуугдан цонхон цаана намайг харсаар гуниглан уйлдаг.

...
2008-01-23
шүлэг-11
 

 Зовлонг минь үл ойлгох тарчиг хорвоо

Зориуд мэт гараа сунгах хэтрүүлсэн тэврэлт

Өөрийн биенээс гарах сүнсний огторгуй

Өрөөлд хайр зарлах зөрүүд ам

Өөр тэгээд юу ч үгүй мэт

Гутамшигт хорвоо

Өөрөө тэгээд гутамшигт алхсан

Зөрүүд охин