2008-01-23
шүлэг-14
 

Учиргүйхэн инээд минь үнэнээ мэдэн жаргах юм.

Учиртайхан гуниг минь зүгээ мэдэн зовох юм.

Харалган нүдэ нуун байж будлаа

Хацар дагах нулимсаа далдлан байж энэгэсэн түрхлээ

Хамгийн түрүүнд чиний олж харах

Улаахан уруулын хагсарлаа

Хажуу дахь уруулын будгаар халхаллаа.

     Хэн нэгэнд чи энэ үгээ хэлж байснуу

      Хэн нэгэн нь тэгээд учиргүй баярлаж байв уу

     Хэзээ ч тэд ахин уулзахгүйгээ мэддэг  байснуу

    Хэний ч биш болох миний уруулыг тэд чамаас олж байв уу.

Итгэлтэйхэн нүдээр иргэж ирнэ гэж хэлээд

Эргэд алхахдаа намайг мартан сүүмэснүү

Би чамайг манан дунд алга болохыг

Битүүхэндээ жахан ч гэсэн ойлговч

Битгий яваа ч гэж хэлэх эрхгүй дээ

Биеэ дуудан өөрийгөө энд будгаар халхаллаа.

Бичсэн: Ganna | цаг: 13:14 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax