Бусдаас нуух хайрын тойрог
Бусдад бахархах охин бие
Бууж өгөмгүй шазруун зан
Буцаж харин тарчлан зовох үүр шөнө
Ганцаардлын мананд дэндүү дасаж
Гал шарах мэт танай эндээс залхан байнам
Гашуун үнэнээ надад яасан ихээр уулганам
Ганцхан удаа гэх бугуйн цаг харин зогсолоо.
Өөр хүний сэтгэл яасан хатуу юм бэ
Өр зүрхэнд яагаад ингэж гуниг үлдээн явдаг юм бэ
Ганцаараа л байх нь
Ганцхан амьдралын минь төлөөс биш байлгүй дээ