2007-09-10
Өчигдөр бороо ч ороогүй гэж бодно
 

Чамаас явж одсон тэр бороотой шөнө би

Чамайгаа уучилан уучилсаар харанхуйд бэдрэн алхсан.

Намайг дэндүү ихээр гомдоосонд чинь би

Надруу ганц ч хараагүй д чинь би гайхан гайхан алхсан.

Наалих мэт тэр бороо харин

Намайг ганцаар байгааг минь аргадан аргадан орсон

Орох орох доо зүрхэнд минь орсон

Ойчин унахад минь намайг харин

Чамаас түрүүлэн босгосон.

Яагаад ч юм бэ чамд дэндүү гомдсон

Яг хажууд минь сууж байхад чинь хүртэл гомдсон

Уулзая гэхээр чинь би тэр бороог санадаг

Ухаангүй ихээр зүрх минь уйлдаг

Харанхуй шөнөөр чамайг ирэн тэмчихэд

Хажууд минь бороо шаагиж байдаг

Хаашаа ч юм бэ дээ гэсээр зүрхээ даран уйлахад

Хааяагүйдээ үүр цайн намайг аргаддаг

Тэгэхэд л би уйлахаа больдог

Тэртээ дээр өвдөлт минь хийсэн байгааг хардаг

Тэгэхдээ зүрхийг минь тэд аргаддаг

Тэгэлгүй дээ тэр чинь шөнө ирж бас л уйлна шүү дээ

Сөхөрч суугаад гашуун бороог амтлана

Шөнө нь түүнийг дүүрэн дүүрнээр ууна

Өглөө босоод харин угаалгаа үйлдэнэ

Өчигдөрийн сүүдрийг биенээсээ зайлуулна

Өөр тэгээд шинэ багаа өмсөнө

Өчигдөр бороо ч ороогүй гэж бодно

Бичсэн: Ganna | цаг: 19:45 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


hi
nz nio ch as osho-xair erx chuluu gantsaaradal nomiig odoo unshij bgaa shdee ix goyo nom shvv minii blogiig vzegch xvmvvsees niilen olon xvn osho-giin nomiig unshdag yum bna lee nadtai xolbogdson bvr uulzaj nom oliltssom shvv chi bas tednii neg chamd amjilt xvsie
Бичсэн: Маша цаг: 16:53, 2007-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax