Танд энэ өглөөний мэнд? Ганаагийн зүгээс 2007 оны10 сарын 15-ны энэ даваа гаригийн өглөөний мэнд хүргээд танд тогтмол долоо хоног бүрийн өглөөний шуудан элгээх болсныг мэдэгдэе. Даваа гарийн өглөөний шуудан хэмээх Брюс А.Ректорын бичсэн номыг цуврал болгон танд илгээхэд бэлэн боллоо.Танд энэ долоо хоногийн ажлын амжилт мөн хүсье.
1 дэхь долоо хоног
Бэрхшээлийг ялан дийл
Бэрхшээлийг зарим хүмүүсийн нурууг нь авдаг харин зарим хүмүүсийг ялан дийлэгч болгодог. Полибиус
1985 оны нэг өдөр хамт гүйдэг найз Жэми маань намайг бүтэн 26,2 милийн марафон гүйлтэд хүчээ үзэх үү хэмээн уриалсан юм. Тэр надад хоёр долоо хоног бэлтгэл хийхэд л хангалттай гэж итгүүлж чадсан билээ. Ийнхүү санал болгож байхад бид хоёр өдөр нэг миль л гүйдэг байлаа. Жаран хоногийн дараа Жэми бид хоёр марафонд гүйлээ. Долоо дахь миль дээр би Жэмиг алдлаа. Тэр арай удаавтар гүйх хэрэгтэй болсон юм. Харин би энэ тэмцээнээ дуусгах хэрэгтэй гэж үзвэл өмнө гүйдгээсээ арай хурдан гүйх хэрэгтэй байлаа.
22 дахь миль дээр хөл маань тэсвэрлэшгүй өвдөж алхах бүрт ташаа гуяыг минь хэн нэгэн хутгаар сийчээд байгаа мэт байлаа.Би үлдсэн 4 милийг гүйж чадахгүй мэт болж бүр болимоор санагдаж, бие маань хорвоогийн бүх цээрлэлийг хүртэж байгаа мэт бодогдож байлаа. 24 дахь миль дээр миний хажуугаар түрдэг тэрэг өнгөрсөн ба түүн дээр гүйж чадахаа больсон хоёр оролцогчийг хэвтүүлэн тусламжийн майхан луу аваачиж байлаа. Тэдний нэг нь богино хугацаанд бэлтгэл хийсэн ч бие бялдарын хувьд энэ уралдаанд амжилттай оролцож чадна хэмээн намайг ятгаж байсан Жэми маань байв. Би түүнийг хараад энэ бүхэн буруу ч байсан, мөлхөөд ч болохнээ тэмцээнээ дуусгая гэж шийдсэн юм. Тэгээд удалгүй би бариандаа хүрлээ. Би 2 цаг 58 минут гүйсэн байлаа. Харин сүүлд энэ хугацаа бол алдартай Бостон марафоны амжилтанд хангалттай төдийгүй өөрийн насны ангилалдаа 2 дугаар байр эзэлснээ мэдсэн юм. Гэвч өнөөдөр хамгийн чухал зүйл нь 26,2 миль гүйсэн нь биш, өөрийн насны ангилалдаа хоёрдугаар байр эзэлсэн нь биш харин өөрийн чадахгүй зүйлээ даван дийлж түүнийг хийж чадна гэсэн итгэл олж авсанд л байгаа юм.
бичлэг

